LoginRegister
CITI Universitywww.citi.edu.mn ↗
CITI SCIENCE 
International Scholarly Journal
ISSN (Print): 2788-7685e-ISSN (Online): 2788-7693Published by CITI University
Submit Manuscript

Дата сэтгүүл зүйг Монголд түүчээлэн нэвтрүүлэгчдийн бодлыг шинжихүй

Abstract

Сэтгүүл зүйн салбар үгээр илэрхийлэх урлагаас тоогоор дүрслэх чиглэл рүү шилжиж байна. Уламжлалт сэтгүүл зүй тоон мэдээлэлд илүү гүнзгий дүн шинжилгээ хийж, түүндээ тулгуурласан бүтээл туурвихыг зорих боллоо. Дэлхий нийтийн энэхүү чиг хандлагаас Монголын сэтгүүлчид хоцролгүй, өгөгдлийн буюу дата сэтгүүл зүйг хөгжүүлэх алхам хийж буй нь олон жишээнээс харагдаж, тодорхой туршлага хуримтлуулж байна. Энэ чиглэлд ikon.mn мэдээллийн сайтын хамт олон манлайлан ажилласан. Гэсэн хэдий ч Монгол Улсад өгөгдлийн буюу дата сэтгүүл зүй гэж юуг ойлгох, түүнийг хэрхэн хөгжүүлэх, ямар онолын үндэслэлд тулгуурлах нь тодорхойгүй хэвээр байна. Түүнчлэн дата сэтгүүл зүйг практикт хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудал, бэрхшээлийг шийдвэрлэх, өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулах боломж, арга зам хангалтгүй байна. Иймээс энэхүү судалгаа нь дээрх орон зайг нөхөх зорилгоор Монгол Улс дахь өгөгдлийн сэтгүүл зүйн хөгжлийн өнөөгийн түвшнийг тодруулахад чиглэв. Энэхүү цувралын эхний өгүүллээр Монголын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудаас гадна хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажилладаг бусад мэргэжлийн хүмүүс өгөгдлийн сэтгүүл зүй болон түүний үүргийг хэрхэн тодорхойлж байгааг шинжилсэн үр дүнг танилцуулна.

References

  1. Appelgren, E., & Nygren, G. (2014). Data journalism in Sweden. Digital Journalism, 2(3), 394–405. https://doi.org/10.1080/21670811.2014.884344

  2. Dörr, K. N. (2015). Mapping the field of algorithmic journalism. Digital Journalism, 6(6), 700–722. https://doi.org/10.1080/21670811.2015.1096748

  3. Fink, K., & Schudson, M. (2014). The rise of contextual journalism, 1950s–2000s. Journalism, 15(1), 3–20. https://doi.org/10.1177/1464884913479015

  4. Flew, T., Spurgeon, C., Daniel, A., & Swift, A. (2012). The promise of computational journalism. Journalism Practice, 6(2), 157–171. https://doi.org/10.1080/17512786.2011.616655

  5. Google News Lab. (2017). Data Journalism in 2017: The Current State and Challenges Facing the Field Today. https://newslab.withgoogle.com/assets/docs/data-journalism-in-2017.pdf

  6. Karlsen, J., & Stavelin, E. (2014). Computational journalism in Norwegian newsrooms. Journalism Practice, 8(1), 34–48. https://doi.org/10.1080/17512786.2013.813190

  7. Rogers, S., Schwabish, J., & Bowers, D. (2017). Data Journalism in 2017: The Current State and Challenges Facing the Field Today.