LoginRegister
CITI Universitywww.citi.edu.mn ↗
CITI SCIENCE 
International Scholarly Journal
ISSN (Print): 2788-7685e-ISSN (Online): 2788-7693Published by CITI University
Submit Manuscript

Тусгай хамгаалалттай газар нутгийн орон нутгийн хөгжилд үзүүлж буй нөлөө (Хустайн байгалийн цогцолборт газрын жишээн дээр)

Abstract

Хустайн байгалийн цогцолборт газар нь дэлхийд нэн ховордсон зэрлэг адуу болох тахийг (Equus ferus przewalskii) сэргээн нутагшуулах зорилгоор байгуулагдсанаараа онцлог юм. Тахь сэргээн нутагшуулах үйл ажиллагаа эхлэхээс өмнө тус нутаг нь Төв аймгийн Аргалант, Алтанбулаг, Баянхангай сумдын малчдын өвөлжөө, хаваржааны бүс нутаг байжээ. Анхны тахийг 1992 онд авчирч, 1993 онд Хустайн нурууг улсын тусгай хамгаалалтад нөөц газрын ангиллаар авсан бөгөөд 1998 онд хамгаалалтын зэрэглэлийг нь ахиулж, Байгалийн цогцолборт газар болгосон. Хустайн байгалийн цогцолборт газар нь төрийн мэдлийн газар нутгийн хамгаалалт, менежментийг төрийн бус байгууллага хариуцан хэрэгжүүлж ирсэн онцлогтой. Өдгөө төр, төрийн бус байгууллагын түншлэл өргөжиж, байгаль хамгааллын зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх болсон бөгөөд өөр хоёр тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын менежментийг мөн төрийн бус байгууллагад хариуцуулсан байна. Энэхүү судалгааны зорилго нь Хустайн байгалийн цогцолборт газрын менежментийг хэрэгжүүлж буй төрийн бус байгууллага орон нутгийн иргэдтэй хэрхэн хамтран ажиллаж байгаа, хамтын ажиллагааны үр дүн нутгийн иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж буйг судлахад оршино. Мөн иргэдэд тулгарч буй асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр болон менежментийн үйл ажиллагааг судлан танилцуулахыг зорилоо. Судалгаанд шинжлэх ухааны ерөнхий аргуудаас харьцуулалт, дедукцийн болон ярилцлагын аргыг ашиглав.

References

  1. Баатарцоож, Г., Алтанзул, Б. (2005). Тогтвортой аялал жуулчлал. Улаанбаатар.

  2. Баатарцоож, Г. (2010). Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын эдийн засгийн шинжилгээ. Улаанбаатар.

  3. Билэгсайхан, М., Цогбадрал, Х., Амаржаргал, С., Адъяасүрэн, Ц. (2016). Тогтвортой аялал жуулчлал. Дэлхийн аялал жуулчлалын байгууллага.

  4. Гантөмөр, Д. (2019). Жуулчны зорих газрын менежментийн төлөвлөгөө. Улаанбаатар.

  5. Хятадын дархан цаазат газрын эко менежмент. (2001). Шведийн Шинжлэх ухааны академи, Стокгольм.

  6. Хустайн байгалийн цогцолборт газар. (2017). Үйл ажиллагааны тайлан.

  7. Хустайн байгалийн цогцолборт газар. (2018). Үйл ажиллагааны тайлан.

  8. Хустайн байгалийн цогцолборт газар. (2019). Үйл ажиллагааны тайлан.

  9. Хустайн байгалийн цогцолборт газар. https://www.hustai.mn

  10. Gantumur, D. (2019). Issues and challenges of sustainable tourism development in Mongolia. Ulaanbaatar.

  11. Sutresna, I. B. (2019). Community-based tourism as sustainable tourism support. Indonesia.

  12. Yemen, A. R., & Mohd, A. (2004). Community-based eco-tourism: New proposition for sustainable development and environmental conservation. Malaysia.