LoginRegister
CITI Universitywww.citi.edu.mn ↗
CITI SCIENCE 
International Scholarly Journal
ISSN (Print): 2788-7685e-ISSN (Online): 2788-7693Published by CITI University
Submit Manuscript

Монгол улсын агаарын жилийн дундаж температурын өөрчлөлтийн судалгаа

Abstract

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал сүүлийн жилүүдэд дэлхий дахинд төдийгүй Монгол улсад ч анхаарал татсан чухал сэдэв болоод байна. Үүнтэй холбоотойгоор дэлхийн болон Монгол Улсын дулаарлын төлөв байдлыг судлах ажил олон түвшинд хийгдэж байна. Энэхүү судалгааг 2020–2021 оны хичээлийн жилд Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн Эдийн засаг, статистик хөтөлбөрийг төгсөгч Д. Мөнхбилэг гүйцэтгэсэн. Судалгааны хүрээнд их хэмжээний тоон өгөгдөлд статистик боловсруулалт хийж, хэрэглээний математикийн дифференциал тоолол болон динамик системийн онолыг статистик шинжилгээний аргуудтай хослуулан уур амьсгалын өөрчлөлтийг загварчлах туршилт хийжээ. Мөн ашигласан онол, загварын үндэслэл, үнэмшлийг бусад судалгааны үр дүнтэй харьцуулан үнэлсэн байна. Энэхүү судалгаанд Монгол улсын уур амьсгалыг агаарын жилийн дундаж температур болон жилийн хур тунадасны нийлбэр гэсэн хоёр үндсэн үзүүлэлтээр авч үзсэн. Гэвч нэг удаагийн сэтгүүлийн өгүүлэлд олон загвар, дэлгэрэнгүй тайлбар, хүснэгтийг багтаах боломж хязгаарлагдмал тул энэ удаагийн бүтээлд зөвхөн агаарын жилийн дундаж температурын өөрчлөлтийн шинжилгээний үр дүнг танилцуулж байна.

References

  1. Ус, цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэн. (он тодорхойгүй). Агаарын температур.

  2. Жигжсүрэн, О., Байвал, Б. нар. (2015). Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг малчдын ажиглалтаар үнэлж, цаг уурын болон зайнаас тандан судлалын мэдээтэй харьцуулах нь. Салбар хөрвөсөн эрдэм шинжилгээний хурлын бүтээл.

  3. Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яам. (2014). Монгол Улс: Уур амьсгалын өөрчлөлтийн үнэлгээний хоёрдугаар илтгэл.

  4. Цэвээннамжил, Д. (2018). Монгол орны цаг уур, хур тунадасны өөрчлөлтийн математик загвар. Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл, 3. ШУТИС. Улаанбаатар.

  5. Цэцгээ, И. (2017). Цасны зузаанд нөлөөлөх хүчин зүйлийн шинжилгээ. Улаанбаатар.

  6. Tseveennamjil, D., & Barsbold, B. (2017). Change of annual average temperature in Mongolia. Sixth International Conference on Mongolian Highland Pastoral Area Natural Resources and Agricultural Economics Development. Hohhot, Inner Mongolia, China.

  7. Cole, N. L. (2010). Кластерын шинжилгээ нь юу болох, үүнийг хэрхэн ашиглах талаар судалгаа хийх. https://mn.eferrit.com

  8. Үндэсний цаг уур, орчны шинжилгээний газар. https://www.tsag-agaar.mn

  9. Үндэсний статистикийн хороо. Хүрээлэн байгаа орчин. https://www.1212.mn