LoginRegister
CITI Universitywww.citi.edu.mn ↗
CITI SCIENCE 
International Scholarly Journal
ISSN (Print): 2788-7685e-ISSN (Online): 2788-7693Published by CITI University
Submit Manuscript

Морин хуурын домог яриан дахь дүрийн судалгаа

Abstract

     Морин хуурын үүслийн тухай домог ярианд уг хөгжмийн зэмсэг үүссэн шалтгаан, гарал үүсэл, тэдгээрийн харилцан уялдааг тайлбарлахын зэрэгцээ ард түмний хайр сэтгэл, хүсэл мөрөөдлийг тусган илэрхийлдэг. Эдгээр домог яриаг судлах нь монголчуудын уламжлалт сэтгэлгээ, соёлын онцлогийг тодруулах ач холбогдолтой юм. Энэхүү судалгаанд Өвөр Монгол болон Монгол Улсаас цуглуулсан морин хуурын үүслийн тухай домог ярианы 55 хувилбарыг шинжлэн, тэдгээрийн үйл явдлын ижил төстэй шинж, дүр, мотив, уламжлал, шинэчлэлийн асуудлыг авч үзжээ. Харин энэхүү өгүүлэлд морин хуурын домог яриан дахь дүрийн судалгааг голлон авч үзсэн болно.
     Морин хуурын үүслийн тухай домог яриан дахь уран дүрүүд нь нийгэм, түүхийн нөхцөл байдлаас хамааран өөрчлөгдөж ирсэн онцлогтой. Эхэндээ хийсвэр хүсэл, уран сэтгэмжийн шинжтэй байсан дүрүүд аажмаар хагас хүн, хагас сахиулсан шинжтэй болж, улмаар хүний өдөр тутмын амьдрал, ахуйд ойртсон эгэл дүрүүд болон хувирсныг судалгаагаар ажиглан шинжилжээ. Тухайлбал, уул усны эзэн дагинатай ойлголцдог Хөхөө Намжилаас эхлээд ер бусын хурдтай жонон хар морь хүртэлх хүн-сахиулсан, хүлэг-сахиулсан дүрүүд; хайртай бүхнээ өмгөөлөн хамгаалж, тэмцдэг Сүх хүү, Хөхөө Намжил, Очир өвгөн зэрэг дүрүүд; мөн олз ашигт дурлагч, дээрэнгүй үзэлтэй, харгис хэрцгий ван ноён, түшмэд, тахар зэрэг сөрөг дүрүүдийг зэрэгцүүлэн дүрсэлжээ. Ийнхүү сайн, муу; сайхан, муухай; үнэн, худал; хар, цагаан зэрэг эсрэгцсэн шинжийг агуулсан дүрүүдийг хамтад нь дүрсэлснээр тэдгээрийн зан чанар, мөн чанар харилцан тодорч, уншигч, сонсогчдод харьцуулан ойлгох боломж олгож байна.

References

  1. Ай Хө Гүо. (1989). Ордос ардын үлгэр. Өвөр Монголын ардын хэвлэлийн хороо.
  2. Бадам, То., & Буянхишиг. (1979). Жангар. Шинжааны ардын хэвлэлийн хороо.
  3. Баянжаргал, С. (2010). Морин хуурын их чуулган. Өвөр Монголын ардын хэвлэлийн хороо.
  4. Батцэцэг, Д. (2018). Домог. Улаанбаатар.
  5. Булаг, Чи. (2001). Морин хуур минь. Өвөр Монголын ардын хэвлэлийн хороо.
  6. Бүрэнбэх, Б. (1997). Монгол баатарлаг туульсын шүлэг зүй. Өвөр Монголын соёлын хэвлэлийн хороо.
  7. Бүрэнбэх, Б., & Буянхишиг. (1988). Монгол үндэстний баатарлаг туульсын сонгомол (Дээд дэвтэр). Өвөр Монголын ардын хэвлэлийн хороо.
  8. Ванчинжав, Ван. (2005). Ордос ардын аман зохиолын билгийн сан оршвой. ӨМӨЗО-ы Сонин мэдээ хэвлэлийн товчоо.
  9. Гэрэлмаа. (1987). Ойрад монголын туульс. Үндэстний хэвлэлийн хороо.
  10. Дулам, С. (2001). Монгол бэлгэдэл зүй: Өнгөний бэлгэдэл. Өвөр Монголын ардын хэвлэлийн хороо.
  11. Зоригтбаатар, Л., & Чадраабал, Га. (2012). Жигүүрт хүлгийн шид. Өвөр Монголын урлаг, № 87.
  12. Ли Ши Шиан. (2007). Монгол үндэстний уламжлалт хөгжмийн урлагийн өгүүллийн эмхэтгэл. ӨМИС-ийн хэвлэлийн хороо.
  13. Ловор, Г., & Золбаяр, Л. (2009). Монгол туургатны аман зохиолын чуулган. Улаанбаатар.
  14. Мандах. (2017). Монгол ардын аман зохиолын онолын үндэс. Өвөр Монголын соёлын хэвлэлийн хороо.
  15. Мандах. (1992). Ардын аман зохиолын онол. Ляонины үндэстний хэвлэлийн хороо.
  16. Монгол ардын үлгэрийн чуулган (Дээд дэвтэр). (2000). ӨМСХХ.
  17. Монгол хэлний цахим тайлбар толь. (Огноо тодорхойгүй).
  18. Морин эрдэнэ сэтгүүл. (2019). Хөх хот.
  19. Мэнд-Ооёо, Г. (2005). Морин хуурын домог. Улаанбаатар.
  20. Намжил, Х. (2004). Монгол домгийн харьцуулсан судлал. Үндэстний хэвлэлийн хороо.
  21. Иүй Лан, & Бу Уин Шан нар. (2012). Монгол соёлын гал аян. Өвөр Монголын ардын хэвлэлийн хороо.
  22. Төгсбаяр. (2010). Хайчинд хэрбигдсэн хайрын гомдол: “Жонон харын бүдрээс”. ӨМИС-ЭШС, № 3.
  23. Хадач Ган, Төмөрбөх, & Сарана, Ч. (2017). Алшаа зүүн хошууны аман үлгэр. ӨМСХХХ.
  24. Хурц нар. (2000). Монгол ардын үлгэрийн чуулган. ӨМСХХХ.
  25. Сайнцогт, Гэ. (2011). “Ар зуу бүтсэн домог”-ийг өгүүлэх нь. ӨМИС-ЭШС, № 6.
  26. Сампилдэндэв, Х. (2010). Монгол домгийн чуулган. Улаанбаатар.
  27. Цэрэнсодном, Д. (1989). Монгол ардын домог үлгэр. Улаанбаатар.
  28. Энэбиш, Ж. (1991). Хөгжмийн уламжлал шинэчлэлийн асуудалд. Улаанбаатар.
  29. Эрдэнэчимэг, Л. (2019). Морин хуурын арга билгийн арван хоёр эгшиглэн. Улаанбаатар.