LoginRegister
CITI Universitywww.citi.edu.mn ↗
CITI SCIENCE 
International Scholarly Journal
ISSN (Print): 2788-7685e-ISSN (Online): 2788-7693Published by CITI University
Submit Manuscript

Манлайллын хэв маяг байгууллагын хамт олны уур амьсгалд нөлөөлөх нь

Abstract

     Улс орнуудын эдийн засгийн харилцаа, харилцан хамаарлын гүнзгийрэл, мэдээллийн технологийн хурдацтай хөгжлийн нөлөөгөөр байгууллагын дотоод төдийгүй гадаад орчин тааварлашгүйгээр өөрчлөгдсөөр байна. Үүний нөлөөгөөр манлайллын онол, загварууд ч шинэчлэгдэн хөгжиж байгаа нь зүй ёсны үзэгдэл юм. Байгууллагын түвшинд манлайллын хэв маяг нь хамт олныг байгууллагын эрхэм зорилго, алсын хараанд хөтлөх, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах, хамт олныг урамшуулах, тэдэнд нөлөөлөх удирдлагын арга барилын цогц гэж тодорхойлогддог.
     Энэхүү судалгаа нь байгууллагын удирдлага албан тушаалын эрх мэдлийн хүрээнд ажлын төлөвлөгөөний гүйцэтгэлд суурилан хамт олныг удирдах арга барил байгууллагын хамт олны уур амьсгалд эерэг үр нөлөөтэй эсэх, эсвэл удирдлага хамт олны хоорондын эерэг харилцаанд суурилан алсын хараанд хөтөлж, тэднийг хөгжүүлэн, гар нийлсэн шинэчлэгч хамт олон болгон төлөвшүүлж, байгууллагыг өөрчлөлтөд хөтлөх удирдлагын арга барил манлайллын үр нөлөөг нэмэгдүүлж, байгууллагын хамт олны уур амьсгалд эерэг нөлөөлөл үзүүлдэг эсэх, мөн байгууллагын удирдлага шийдвэр гаргах эрх мэдлээ хамт олонд шилжүүлж, өөрсдийн арга барилаар ажлаа явуулах боломж олгох нь хамт олны уур амьсгалд хэрхэн нөлөөлдгийг судлан тогтоох зорилготой тоон судалгаа юм. Судалгааг мэдээллийн технологи, харилцаа холбооны чиглэлийн төрийн өмчит компаниудад тулгуурлан хийж, өгөгдөлд корреляц болон регрессийн шинжилгээ хийж, харилцан хамаарлыг тооцсон.
     Судалгааны үр дүнгээр удирдлага, хамт олны хоорондын эерэг харилцаанд суурилан алсын хараанд хөтөлж, тэднийг хөгжүүлэн, гар нийлсэн шинэчлэгч хамт олон болгон төлөвшүүлж, байгууллагыг өөрчлөлтөд хөтлөх манлайллын хамтын хөгжлийн хэв маяг (Transformational leadership style) нь хамт олны уур амьсгалд илүү эерэг нөлөөлөл үзүүлдэг болох нь батлагдсан. Иймээс энэхүү манлайллын хэв маягийг хурдацтай хөгжлийн өнөөгийн нийгэмд байгууллагыг хөгжилд хөтлөх, манлайллын үр нөлөөг нэмэгдүүлэх арга барил гэж үзсэн болно. Манлайллын орчин үеийн гол онолд суурилан статистик судалгааны аргачлалаар боловсруулалт хийсэн энэхүү судалгаа нь байгууллагын удирдлага, эрдэмтэн, судлаачдад хэрэгцээтэй, шинэ санаа авах боломжтой судалгааны суурь хэрэглэгдэхүүн болно гэж үзэж байна.

References

  1. Anderson, N. R., & West, M. A. (1998). Measuring climate for work group innovation: Development and validation of the team climate inventory. Journal of Organizational Behavior, 19, 235–258.

  2. Bass, B. M., & Avolio, B. J. (1996). The transformational and transactional leadership of men and women. Applied Psychology: An International Review, 45, 5–34.

  3. Cleveland, J., Stockdale, M., & Murphy, K. R. (2000). Women and Men in Organizations. London: Lawrence Erlbaum Associates.

  4. Northouse, P. G. (2006). Leadership: Theory and Practice. London: Sage.

  5. Northouse, P. G. (2016). Leadership: Theory and Practice (7th ed.). London: SAGE Publications, Inc.

  6. Saunders, M., Lewis, P., & Thornhill, A. (2007). Research Methods for Business Students (4th ed.). Harlow: FT Prentice Hall.

  7. Voyce, Li., Rebecca, M., & Brendan, B. (2016). The divergent effects of transformational leadership on individual and team innovation. Group & Organization Management, 41, 66–97.