LoginRegister
CITI Universitywww.citi.edu.mn ↗
CITI SCIENCE 
International Scholarly Journal
ISSN (Print): 2788-7685e-ISSN (Online): 2788-7693Published by CITI University
Submit Manuscript

“Богд хааны ордон музей”-г хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэйгээр зохион байгуулах боломж

Abstract

     Аялал жуулчлалын нөөц, бүтээгдэхүүнийг бүрдүүлэх, жуулчдад хүргэхэд музей чухал үүрэг гүйцэтгэдэг. Дотоод, гадаадын жуулчид тухайн орны түүх, соёл, өв уламжлалтай танилцах зорилгоор музейг зорин үйлчлүүлдэг. Иймээс музейн үйлчилгээ нь бүх төрлийн үйлчлүүлэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, хүртээмжтэй, тав тухтай байх нь чухал юм. Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдын адил нийгмийн харилцаанд бүрэн оролцох, соёл, урлагийн үйлчилгээг тэгш хүртэх эрхтэй. Гэвч музейн барилга байгууламж, дэд бүтэц, мэдээлэл, үйлчилгээний хүртээмж хангалтгүйгээс шалтгаалан хөгжлийн бэрхшээлтэй иргэд музейгээр бие даан үйлчлүүлэх, үзмэртэй чөлөөтэй танилцах боломж хязгаарлагдах тохиолдол бий.
     Энэхүү өгүүлэлд музейн үйл ажиллагааг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй, хүртээмжтэй зохион байгуулахын ач холбогдлыг авч үзэж, “Богд хааны ордон музей”-н орчин, барилга байгууламж, мэдээлэл, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах боломжийг хөндсөн. Музейн хүртээмжийг нэмэгдүүлэх нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангахаас гадна нийт үйлчлүүлэгч, ажилтны сэтгэл ханамжийг дээшлүүлэх, байгууллагын нэр хүнд, үйл ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

References

  1. Оросын музейн нэвтэрхий толь. (2019).

  2. Олон улсын музейн зөвлөл. (1998). Мэргэжлийн ёс зүйн хууль. Улаанбаатар.

  3. Олон улсын музейн зөвлөл. (1999). Мэргэжлийн ёс зүйн хууль. Улаанбаатар.

  4. Гантөмөр, Д. (2003). Аялал жуулчлалын үндэс. Улаанбаатар.

  5. БНМАУ-ын музейн сан хөмрөгийн дүрэм. (1970). Улаанбаатар.

  6. Цэвэл, Я. (1966). Монгол хэлний товч тайлбар толь. Улаанбаатар.

  7. Улс, аймгийн чанартай музейн дүрэм. (1999). Улаанбаатар.

  8. Статистикийн мэдээллийн нэгдсэн сан. https://www.1212.mn/

  9. Oxford advanced learner’s dictionary. (2005). Oxford University Press.

  10. Юренева, Т. Ю. (2003). Музей в мировой культуре. Москва: Русское слово.

  11. Юренева, Т. Ю. (2003). Музееведение: Учебник для высшей школы. Москва.

  12. Музей будущего: Информационный менеджмент. (2001). Москва.

  13. Музейные термины. (1986). Москва.